Wednesday, October 2, 2013

Сайн уу муу юу?

Ая С.Мааяа, үг Ө.Баасанжав "Сайн уу, муу юу аль нь вэ хө"

Өндөр настанд тусалдаг 
Өргөсөн юмыг нь дамжилдаг 
Санаа тавьж асардаг бол 
Сайн уу муу юу аль нь вэ хө?   

Сайн сайн тэр бол сайн 
Са
йрахгүй бол мундаг сайн 
Их юманд тусалж явдаг бол 
Тэр л хүүхэд маш сайн

Орцны гэрэл бөхөөгөөд 
Хө
шчихсөн юм шиг харанхуйлаад 
Шатны доогуур сүдэг
нэдэг бол 
Сайн уу муу юу аль нь вэ хө?
Ая яа яа тэр
зан муу 
Авир нь
ихдэхээр бүрч муу 
Анхаарч засаж авахгүй бол 
Тэр л хүүхэд маш муу

Гэр орноо цэвэрлээд 
Саруул гэмээр цэмцийлгээд 
Жаахан дүүгээ асардаг бол 
Сайн уу? муу юу? аль нь вэ хө?
Сайн сайн тэр бол сайн 
Саначилдаг бол мундаг сайн 
Цэвэрч нямбайг сурсан бол 
Тэр л хүүхэд маш сайн

Тарьсан модий
н хугалдаг 
Харсан бү
гдийн эрээчдэг 
Сайран хамарлаж явдаг бол 
Сайн уу? муу юу? али нь вэ хө?
Ая яа яа тэр зан муу 
Авир нь
ихдэхээр буур ч муу 
Анхаарч засаж авахгүй бол 
Тэр л хүүхэд маш муу

Сурлага хичээлдээ шамдаад 
Урлаг наадамдаа шимтээд 
Сайхан хөөрхөн ааштай бол 
Сайн уу? муу юу? аль нь вэ хө?
Сайн сайн тэр бол сайн 
Сахилгатай бол мундаг сайн 
Нөөц баялагаар аривилдаг бол 
Тэр л хүүхэд маш сайн