Хүүхдийн дуу
Монгол болон гадаад хүүхдийн дуу бүгд бүүвэйн дуунаас эхлэдэг.
Friday, May 12, 2023
Tuesday, July 12, 2022
Монгол нутгийн үрс
Монгол нутгийн үрс
Ааваа дуурайсан аавын хүүдээ би
Алтан сургаалыг нь сонсох азтай хүүдээ би
Миний сайхан аавын сэтгэлд нь
Монгол нутаг минь бүхлээрээ багтдаг
Ээжээ дуурайсан ээжийн охиндоо би
Эрдэмт сургаалыг нь сонсох энхрий үрдээ би
Миний ээжийн уран шаглаанд нь
Монгол нутаг минь бүхлээрээ багтдаг
Цэлгэр номин талынхаа цэнгэг уснаас ундаалсан
Цовоо сэргэлэн хүүгийн сэтгэлд нь
Монгол сайхан нутаг минь бүхлээрээ багтдаг.
Wednesday, May 15, 2019
Saturday, April 15, 2017
Гурван тоорой
“Гурван тоорой” дууны шүлэг:
Нэгдүгээр тоорой байшин барьжээ
Өвс, өвс давхарлаад байшин барьжээ
Чоно гэнэт гарч ирээд “Пүү” үлээгээд
Хийсээд хийсээд алга болчихжээ.
Хоёрдугаар тоорой байшин барьжээ
Мөчир мөчир давхарлаад байшин барьжээ
Чоно гэнэт гарч ирээд “Пүү” үлээгээд
Хийсээд хийсээд алга болчихжээ.
Гуравдугаар тоорой байшин барьжээ
Тоосго тоосго давхарлаад байшин барьжээ
Чоно гэнэт гарч ирээд “Пүү” үлээгээд
Хийсээд хийсээд алга болсонгүй ээ.
Tuesday, August 11, 2015
Доргио - Зүүдний Чихэр
Зүүдний чихэр
Өвөө намайг дуудаад
Зөндөө олон чихэр өглөө
Нэг хоёрыг идлээ
Нэлээд хэсгийг нь далд хийлээ
Ая яа яа тэр чихэр
Амттайхан чихэр байлаа
Ая яа яа тэр чихэр
Аягүй гоё чихэр байлаа
Гэнэт сэрээд хартал
Гэртээ би унтаж байлаа
Чимээгүйхэн хэвтлээ
Чихэр идмээр санагдлаа
Ая яа яа тэр чихэр
Амттайхан чихэр байлаа
Ая яа яа тэр чихэр
Аягүй гоё чихэр байлаа
Эрээн алаг цаастай
Элдэв янзын чихэр байна
Алив наашаа аваад ир
Амаа олохгүй идье дээ
Чихэрт дургүй хүүхэд байвал
Чихээ бөглөөд сууж бай
Харин бид бүгдээрээ
Хачин их дуртай шүү
Дэрээ сөхөж хартал
Нэгийг ч олж харсангүй
Орон доогуур хайлаа
Оготно аваад явчихав уу?
Ая яа яа тэр чихэр
Амттайхан чихэр байлаа
Ая яа яа тэр чихэр
Аягүй гоё чихэр байлаа
Ая яа яа тэр чихэр
Амттайхан чихэр байлаа
Ая яа яа тэр чихэр
Аягүй гоё чихэр байлаа
Ая яа яа тэр зүүд
Аягүй гоё зүүд байлаа
Subscribe to:
Posts (Atom)